Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Нието цөсний хүүдийгээ авахуулах мэс засалд орохоор болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл энэхүү мэс засал амжилттай өндөрлөсөн тухай Мексикийн Ерөнхийлөгчийн хэвлэийн албанаас мэдээллээ.
Мехико хотноо байрлах Цэргийн Төв Эмнэлэгт мэс засалд орсон Энрике Пена Нието өчигдөр эмнэлгээс гарчээ. Тэрээр эмнэлгээс гарсан даруйдаа эмч сувилагч нарт талархал илэрхийлсэн байна.
Өнөөдрөөс эхлэн ажилдаа эргэн орж байгаа Ерөнхийлөгч өнөөдөр Испанийн Хаан 6 дугаар Фелипегийн Мексик улсад хийж буй айлчлалын хүрээнд түүнтэй уулзах юм.
48 настай Энрике Пена Нието өмнө нь 2013 оны 7 дугаар сард мөн бамбай булчирхайны мэс засалд орж байсан юм. Түүнээс хойш саяхныг хүртэл түүний биеийн байдал хэвийн байсан билээ.Тэрээр биеийн байдал нь гэнэт муудсан тэрээр өнгөрсөн баасан гаригт шуурхай мэс засалд орсон байна.
Г.Үжин