Балбад газар хөдлөлтийн гамшиг болсноос хойш хоёр сарын дараа амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүдэтгэх ёслол боллоо. Тодруулбал, нийслэл Катманду хотод газар хөдлөлтөнд амиа алдсан хүмүүсийг дурсаж 5000 гаруй бөмбөлгийг агаарт хөөргөсөн байна.
Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард 7.5 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 8832 хүн амиа алдаж, 22 мянган хүн бэртэж, гэмтсэн юм.
Газар хөдлөлтийн дараа Балбын соёлын томоохон хот, суурингууд балгас болж хагас сая хүн гэр оронгүй болсон бол тус улсын гурван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар гамшгийн золиос болсон гэсэн судалгааг холбогдох албаныхан мэдээлжээ.
Г.Үжин