Итали, Австралийн улс төрчид дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байсныг Fairfax Media болон ABC Four Corners байгууллагууд тогтоожээ.
Жил гаруйн хугацаанд Австралийн үндэснийн агентлаг “ABC”-ийн “Four Corners” эрэн сурвалжлах хөтөлбөр, Италийн “Fairfax Media”-тай хамтран мөрдөсний эцэст дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд хоёр орны томоохон улс төрчид улс төрийн хандив гэсэн нэрээр Италийн Калабриа мужаас гаралтай мафийн бүлэглэлээс их хэмжээний авлига авдаг байсан аж.
“Ndrangheta” нэрээр алдаршсан Калабриа мужийн мафи нь хар тамхи худалдаалахаас гадна томоохон компани, баян хүмүүсийг сүрдүүлж олон тэрбумын еврогийн орлогоо бүрдүүлдэг байна. “Ndrangheta” нь дэлхийн хамгийн хүчирхэг мафиудын нэг бөгөөд Италиас гадна дэлхийн олон оронд салбараа үүсгэж, нөлөөллөө тэлсээр байгаа гэлээ.
Мөрдөлтөөр хожим Ерөнхий сайд болсон Жон Ховард болон тэргүүтэй Либерал намын улс төрчид 2000 оны эхэн үеэр авлига авч байсныг тогтоосон байна. Мөн Хөдөлмөрийн намын гишүүд ч авлига авч Калабриагийн мафийн бүлэглэлийн хууль бус үйлдлийг “өмгөөлдөг” байжээ. Мөн мафийн толгойлогчдрд хууь бусаар виз гаргаж өгсөн байжээ.
“Ndrangheta” нь 1970 оны дунд үед үүсгэн байгуулагдсан бөгөөд Европын олон орнуудад хууль бус үйл ажиллагаа явуулдгаас гадна Колумбийн хар тамхины бүлэглэлүүдтэй холбоотой ажилладаг байна.
Г.Үжин