Тайванийн Синьбэй хотын “Аквариумтай цэцэрлэгт хүрээлэн” хэмээх усан паркт өнгөрсөн өнгөрсөн бямба гарагт дэлбэрэлт гарсан билээ. Тус улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр дэлбэрэлтийн үеэр гэмтэж бэртэгсдийн тоо 498 болж буурсан байна. Өмнө нь хохирогсдын тоог 509 хэмээн мэдээлж байсан ч буруу мэдээлэл болохыг тодотгожээ.
Бямба гарагт 19.30 цагт гарсан дэлбэрэлтийг халуун шатан дээр шатамхай бодис хийсэн унаснаас гэнэт дэлбэрсэн хэмээн мэдээлж байна. Гэвч холбогдох албаныхан нарийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс 202 хүн хүнд нөхцөлд байгаа аж. Хохирогсдын ихэнхи нь буюу 485 нь Тайванийн иргэн бол 13 нь гадаадын жуулчид байжээ.
Энэхүү хэрэгт буруутган таван хүнийг шалгаж байгаа аж. Тэдгээрийн хоёрыг нь дэлбэрэлтэд хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа гэнэ. Хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь амралтын үйл ажиллагааг зохион байгуулагч бөгөөд тэрээр 32 мянган доллараар батлан даалтанд гарсан байна. Харин нөгөө сэжигтэн болох амралтын газрын инженер 9700 доллараар батлан даалтад гарчээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)