Грекийн парламент өнгөрсөн бямбаас ням гаригт шилжих шөнө хуралдаж өрийн асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн авах талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар боллоо.
Тус улсын Еренхий сайд Алексис Ципрас парламентын гишүүдэд хандан үг хэлсэн байна. Тэрээр ард иргэддээ хандан зээл олгосон олон улсын байгууллагаас тавьж буй шаардлагыг хүлээн авахгүй байхыг уриалав. Харин ОУВС-гийн тэргүүн К.Лагард Грекийн эрх баригчдад хандан тус улсад явуулах бүх нийтийн санал асуулга нь хууль эрх зүйн хувьд хүчингүй гэдгийг анхааруулсан байна.
Грек улс нь олон улсын санхүүгийн байгууллагад 340 тэрбум еврогийн өртэй. Өнөөдөр гэхэд түүнээс 1.6 тэрбум еврог нь төлөх ёстой. Эс тэгвээс өрөө хугацаанд нь төлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой юм. ОУВС-гийн тэргүүн К.Лагард үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ Грекийн эрх баригчдад дахин хэлэлцээр хийх боломж байгаа гэдгийг мэдэгдсэн юм.