Европын Холбоо хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох цагдаачдын тухай хэлэлцжээ. Балкан болон Газар дундын тэнгисээр дамжин Итали, Грек улсад очсон цагаачдын хуваарилалтын талаар талууд шийдвэрт хүрсэн байна.
Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын эхний өдөр тэд 11 цаг гаруй хугацаанд дээрх асуудлыг хэлэлцсэн аж. Европын зөвлөлийн тэргүүн Дональд Тускийн онцолсноор ирэх хоёр жилийн дотор Итали, Грект байгаа 60 мянган цагаачийн 40 мянгыг Европын Холбооны гишүүний бусад орнуудад хуваарилахаар болжээ. Үлдсэн 20 мянгыг нь нутаг буцаах юм байна.
Одоогоор тэдгээр хүмүүсийг Европын Холбооны орнуудад хэрхэн хуваарилах нь тодорхой бус байгаа аж. Юутай ч тус байгууллагын дотоод хэргийн яамдаас ирэх долдугаар сарын сүүлч гэхэд энэ асуудлыг тодорхой болгохоор болжээ.
Судалгаагаар Газар дундын тэнгисээр дамжин нэг хоногт ойролцоогоор 500 хүн Европыг зорьдог байна. Европын Холбооны хилийг хамгаалах асуудлыг судалдаг “Frontex” байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд 170 мянган хүн ийн цагаачилжээ.
Сэтгэгдэл (2)