Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 59 дэх удаагийн “Евровидение”-гийн ялагч, дуучин, сахалтай бүсгүй Кончита Вурст Австрийн “Rolling Stone” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр хагас нүцгэн зургаараа сэтгүүлийн нүүр чимсэн ба сэтгүүлийн шинэ дугаар ирэх сард худалдаанд гарах юм байна.
Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн хөгжмийн сэтгүүлийн нүүрэн дээр гарах нь нэр төрийн хэрэг юм” хэмээн бичиж нийтэлжээ. Ингээд та бүхэндээ сахалтай бүсгүйн сэтгүүлийн шинэхэн зургаас сонирхуулая.
Сэтгэгдэл (1)