Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд болох юм.
“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцох юм.
Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш өрсөлдөх бөгөөд нийт 272 багц медалийн эзэд тодрох юм.
Г.Үжин