Японы Засгийн газар олимпийн сайдтай болжээ.
Тодруулбал 2020 оны зуны олимпийн наадмыг нутаг дээрээ зохион байгуулах эрх авсан Японы Засгийн газар бүрэлдэхүүнээ тэлж, олимпийн сайдтай болсон байна.
Таван жилийн дараа нээлтээ хийх олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах ажлыг удирдахаар анхны сайдаар нь 65 настай, хуульч Тошиаки Эндо сонгогдсон байна.
Их сургуульд байхдаа регбийн тамирчин байсан Тошиаки Эндо өмнө нь боловсролын дэд сайдын албан тушаал эрхэлж байжээ. Эндо шинэ ажлаа хүлээн аваад нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь шинэ үндэсний цэнгэлдэхийн загварыг эцсийн байдлаар тогтоох аж.