Силикагель гэдэг нь цахиурын хүчлийн ханасан уусмалаас гаргаж авсан хатаасан гель юм.
Чийг хадгалах зорилгоор шинэ гутлын хайрцганд ууттай силикагель хийдэг.
Харин хүмүүс энэ бяцхан ууттай зүйлийг хог новш хэмээн үздэг тул голдуу хаяж орхидог байна.
Гэтэл энэ “хог” нь ихээхэн хэрэгтэй эд ажээ. Силикагелийг яаж ашиглаж болох вэ?
Танайд цэцэг, ургамлын ууттай үр байгаа юу? Дэргэд нь силикагельтэй уут тавибал ирээдүйн ногоон ургамал муудахгүй хадгалагдах болно.
1. Спортын цүнх
Хөлстэй хувцас болон, бэлтгэл хийсэн гутлын үнэр цүнхэнд заавал шингэдэг. Силикагель энэ үнэрийг бүрэн дарахгүй ч, ихээхэн сулруулдаг.
2. Хөлөрч цантсан цонх
Силикагельтэй уутыг машины салхины шилний дор тавибал шил хөлрөх нь хамаагүй багасна.
3. Фотоаппаратын линз
Халуун газраас хүйтэнд гарахад фотоаппаратын линз бас цантаж хөлөрдөг. Аппаратныхаа гэрэнд хэдэн ширхэг силикагельтэй уут хийчихээрэй.
4. Хурц бритва
Сахлын хутганыхаа хайрцаганд силикагельтэй уут байлгавал зэврэхгүй, ирээ удаан хугацаанд барина.
6. Мөнгөн эдлэл
Мөнгөөр хийсэн гоёл чимэглэлийн зүйл болон хоолны хэрэгслэлийг силикагельтэй хамт хадгалбал харлаж өнгө алдахгүй.
7. Чемодантай хувцас
Ийш тийшээ яваад ирэх үед хиртэй хиргүй хувцаснууд холилдож тааламжгүй үнэр ордог шүү дээ. Энэ үед силикагельтэй уут тусална. Аялалаар явахдаа чемодандаа үргэлж силикагель байлгаарай.
8. Икебана буюу Японы цэцэг амьдруулах урлаг
Икебана сонирхогчдод ч гэсэн силикагель тус болно. Цэцгээ ороох цаасандаа бас силикагель хийчихвэл цэцэг удаан хадгалагдана.
9. Хуучны зурагнууд
Хайрцагтай хуучны зураг, бичиг цаас шарлах шинжтэй болж байна уу? Тэгвэл хайрцаг дотроо силикагельтэй уут хэдийг хийчихээрэй. Энэ нь гэрэл зураг болон бусад нандин дурсгалыг тань хадгалах болно.
10. Норсон гар утас
Утсаа усанд унагаж орхив уу? Нэг арга бий. Хурдхан салгаад сим-карт болон зайг нь авч силикагельтэй уутанд хийгээрэй. Ингээд 12 цаг орчим байлга. Дараа нь утас чинь хуурай, хэвийн ажиллагаатай байх болно. Энэ гайхамшигт бодисын ид шидийг найз нөхөд, ойр дотныхондоо дуулгаарай.