“Emirates” агаарын тээврийн компанийн онгоц өнөө өглөө Шри-Ланкад ослын буулт хийжээ.
500 гаруй хүнтэй “Airbus A380” онгоцонд техникийн доголдол үүссэнээс яаралтай ослын буулт хийсэн байна.
Онгоцыг Шри-Ланкад газардах үеэр гал сөнөөх болон түргэн тусламжийн багийнхан нисэх буудалд ирсэн байжээ. Харин азаар “Airbus A380” аюулгүй газардаж чадсан байна.
Онгоц Австралийн Сидней хотоос Дубай хүрэхээр нисч явсан аж.