АНУ-ын Луизиана мужийн захирагч Бобби Жиндал 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудын Намаас нэрээ дэвшүүлэхээр болсноо өчигдөр зарлалаа.
АНУ-ын анхны энэтхэг гаралтай мужийн захирагч гэгддэг тэрээр маш богино хугацаанд улс төрийн өндөр амжилтанд хүрсэн юм. Бобби Жиндал 24 насандаа мужийн эрүүл мэндийн албаны нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бол 32 насандаа Конгресст сонгогдож, 4 жилийн дараа буюу 36 насандаа мужийн захирагчаар сонгогдож байжээ.
Луизиана мужийн Кеннер хотноо өчигдөр дэмжигч олонтойгоо уулзсан тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхээр бэлдэж байгаа тэрээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг Луизиана мужийн иргэдэд зориулж, тэдний "шашны эрх чөлөөг" хамгаалах онцгой тушаалыг өгсөн байна.