Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Пхеньяны Сунан онгоцны буудлын шинэчлэлийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр хэдэн сарын өмнө онгоцны буудлын тохижилтыг Хойд Солонгосын үзэл суртлыг тусгасан цогцолбор болгон засварлахыг даалгасан билээ.
Ким Чен Ун онгоцны буудал дээр хувийн нисдэг тэргээрээ газардсан бөгөөд эхнэр Ри Сол Жу болон охин дүү Ким Чо Жон нарын хамт зочилжээ. Олны нүдэнд ховор үзэгддэг БНАСАУ-ын тэргүүн хатагтай танилцах арга хэмжээнд ирсэн нь энэ шинэчлэн засварлалт хэр чухал болохыг харуулж байгаа юм.
Ким Чен Ун өнгө төрхөө шинэчилсэн терминалийн засвар сэтгэлд нь хүрснийг илэрхийлээд, “Орчин үеийн гоо зүйн дизайн Солонгосын ард түмэн болон Хойд Солонгос улсын өөртөө итгэлтэй албан ёсны үзэл суртлын чанаруудыг сайтар тусгасан байна” хэмээн магтжээ.
Төрийн өмчит “Родонг Синмун” сонин Ким Чен Ун онгоцны буудлын засвартай танилцсан тухай 6 хуудас нийтлэл гаргаж, 37 фото зургаар баяжуулсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)