Хэт халуун болсноос Пакистанд долоо хоногийн дотор 838 хүн нас барлаа гэж Энэтхэгийн мэдээллийн “IANS” агентлаг мэдээллээ.
Бямба гаригт хамгийн халуун байж, Карачи хотод дор хаяж 300 хүн амьсгал хураажээ.
Жейкобабад гэдэг тойрогт халууны хэм 48 градус хүрсэн байна. Тиймээс Синд мужийн захиргаа эмнэлгүүдэд онц байдал зарлаж, амарч байсан эмч нарыг бүгдийг ажилд нь оруулжээ. Авран хамгаалах ажилд арми нь идэвхтэй тусалж байна.
Агаарын хэм ийн хэт халах үйл явц өдрийн турш идэх, уух юмнаас татгалздаг лалын шашинтнуудын ариун гэж нэрлэдэг cap (рамадан)-тай давхацсан нь байдлыг улам хундрүүлсэн байна. Бас Пакистанд эрчим хүчийг олон цагаар байнга тасалдаг нь ч нөлөөлж буй аж. Пакистаны хөрш Энэтхэгт өнгөрсөн сард бас их халснаас 2000 хүн амиа алдсан юм.
Г.Үжин