Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавесын нэрэмжит хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг Боливын Чимора хотод нээсэн байна.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Эво Моралес нь оролцжээ. Тэрээр “Өөрийгөө захирч буй хүнээс айхгүй байхад сургасан хүчирхэг удирдагч бол Ерөнхийлөгч Чавес байлаа” гэж хэлсэн байна.
Уг байгууламжийг 2.7 сая долларын хөрөнгөөр босгожээ. Боливын энэ нутагт гурван удаа ирсэн гадаад орны цорын ганд удирдагч нь Уго Чавес аж.
Болив, Венесуэл хоёр нь Латин Америк дахь ойр хөршүүд бөгөөд хоёул бүс нутагтаа АНУ-ын нөлөөг эсэргүүцдэг, Вашингтоноос үл хамаарах бодлого явуулдаг юм.
Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес 2013 онд 58 насандаа улсынхаа нийслэл Каракас хотын эмнэлэгт нас эцэслэсэн.
Г.Үжин