АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн эрхэнд гарснаасаа хойш цагаачлалын болоод эрүүл мэндийн салбарын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тэмцэж ирсэн юм. Обамагийн санаачилсан эрүүл мэндийн хуулийн саналыг АНУ-ын Дээд шатны шүүх дэмжсэн байна.
Дээд шатны шүүхийн 6 шүүгч Обамакэйрийг дэмжиж, 3 нь эсэргүүцсэн байна. Энэ нь Обамагийн хувьд Дээд шатны шүүх дээр 2 дахь том ялалтаа авч буй хэрэг юм.
Хуулийн төсөл дэмжигдсэнээр АНУ даяар бага орлоготой иргэдийн эрүүл мэндийн даатгалын системийг төрөөс дэмжсээр байх юм. 8.7 сая иргэн хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан даатгалын хөнгөлөлт эдэлнэ.
Бүгд Найрамдахчууд хуулийн төслийг эсэргүүцсэн хэвээр байгаа юм.