Дэлхийн ll дайн төгссөнийг тэмдэглэх хүндэтгэлийн парад ихэр есдүгээр сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болно.
Тэгвэл энэхүү парадад Монгол, Оросын төрийн тэргүүнүүд болон цэргүүд оролцоно хэмээн “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Сайтад Монгол, Оросын тал албан ёсоор зөвшөөрснөөр Бээжингийн парадад оролцох гадаадын анхны хоёр оролцогч боллоо хэмээн бичжээ.
Хэдийгээр Хятад дайнд оролцсон барууны улсуудын төлөөлөгчдийг урих сонирхолтой байгаа ч Аугаа их эх орны дайны 70 жилийн ойн ялалтаа тэмдэглэсэн Орос шиг улс орнуудыг урихдаа түрэмгий биш байна хэмээн “Ройтерс” агентлаг бичсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ши Жинпин Москвагийн парадад хүндэтгэлтэйгээр оролцсон нь эргээд хариу нэхэх учиртай байж гэжээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Тиананмений талбайд болох жагсаалд Монгол Улсын зүгээс 75 цэргийн төлөөлөгчөө явуулах аж.
Мөн энэхүү арга хэмжээнд Бээжинтэй газар нутгийн маргаантай байгаа Токио оролцохгүй байж мэднэ хэмээн таамаглаж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (17)