Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл “Үүлэн хээтэй орчлон” роман хэвлэгдэж, Интерном их дэлгүүрт нээлтээ хийснээс хойш тасралгүй бест селлер болж байгаа. Энэ нь зохиогчийн 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан”-ы дараа хэвлэгдэж буй томоохон бүтээл юм.
Борлуулалтаараа тэргүүлж байгаа энэхүү номын эхний хэвлэлт дуусч, хоёр дахь хэвлэлт худалдаанд гараад байна.
Дашрамд хэлэхэд, номын нээлт сүр дуулиантай болж байсан. Тодруулбал, Интерном дэлгүүрийн үүднээс эхлээд хоёрдугаар давхрыг хүртэл шинэ номын зурагт хуудсаар битүү чимж, олны танил хүмүүс, сэхээтнүүд, уншигчид нь багтаж ядсан “Үүлэн хээтэй орчлон” номын нээлт хөлтэй болсон юм. Нээлтэд анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, АУЗ, Төрийн шагналт П.Бадарч, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, СГЗ С.Оюун, МУГЖ Г.Эрдэнэбат, Пэрэнлэйлан хийдийн тэргүүн Д.Тайвансайхан, АЖ, УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн, МУГЖ Г.Равдан, МУСТА жүжигчин А.Цэгмид, Ану хатанд тоглосон МУСТА Д.Отгонжаргал, зохиолч Б.Пүрэвдорж, Dior хатагтай Т.Батчулуун нарын зочид хүрэлцэн ирж зохиолч Б.Шүүдэрцэцэгийн баярыг хуваалцаж байсан билээ.
Сэтгэгдэл (1)