Японы сүмо бөхийг олимпийн хөтөлбөрт оруулсангүй.
Тодруулбал 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 22-нд хуралдаж, нэмэлт спортын төрлийн талаар авч хэлэлцсэн байна.
Уг нь олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан хотод спортын нэг төрлийг наадмын хөтөлбөрт багтаах эрх олгодог аж. Гэвч Токиогийн олимпийг зохион байгуулах хороо сүмо бөхийг олимпийн хөтөлбөрт оруулах асуудлыг дэмжсэнгүй.
Уг хөтөлбөрт нийт 26 спортын холбоо нэрээ дэвшүүлснээс анхан шатны шалгаруулалтын дараа найман спортын төрөлд үлджээ. Тухайлбал, софтбол, боулинг, хаданд авиралт, сквеш, сёрфинг, каратэ, үшү, дугуйн тэшүүрийн төрлүүд багтсан байна. Харин эдгээр төрөл ирэх наймдугаар сард болох сүүлийн шалгаруулалтад орохоор аж.
Сэтгэгдэл (1)