Америкийн Нью-Йорк хотын 52 настай Жонатан Флемингийг 24 жилийн өмнө Брүклинд хүн алсан хэмээн баривчилжээ. Түүнийг хүн рүү буудахыг нь харсан хэмээн нэгэн эмэгтэй гэрчилсний төлеө тангарагтны шүүх бүх насаар нь хорих ял оноосон юм байна.
Флеминг тэр үед ээжтэйгээ хамт Флорида мужид явсан хэмээн онгоцны тасалбараа хүртэл үзүүлж байсныг хайхралгүй шийтгэжээ. Харин түүний өмгөөлөгч нь 2013 онд тэр аллагын жинхэнэ гэрчийг олсноор өмнө нь аллагын тухай гэрчилсэн эмэгтэй хар тамхичин байсан болон худал мэдүүлэг өгснийг баталсан байна.
Энэ бүхнийг шүүх нягталж үзээд Флемингэд сэтгэл санааны хохирол учруулж амьдралыг нь үрснийхээ төлөө 6.25 сая долларын нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэжээ.