Алан хядагч “Исламын улс” бүлэглэл өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй болсон талаар “Guardian” агентлаг мэдээллээ. Ойрхи Дорнодын орнуудад нөлөөллөө тогтоогоод байгаа исламын хэт даврагчдын бүлэглэл алтан зоос гаргасан байна.
Уг зоос “Исламын улс”-ынх болохыг илэрхийлсэн бичиг түүн дээр байгаа аж. Нэг ширхэг “Исламын улс”-ын зоосны ханш алтан динартай тэнцэх бөгөөд энэ нь барагцаалбал 139 ам.доллар гэсэн үг юм.
Алт, мөнгө, зэсээр зоос хийх гэж буйгаа тус бүлэглэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан билээ. “Исламын улс”-ынхан зоос гаргаснаар АНУ-ын санхүүгийн эзлэн түрэмгийлсэн тогтолцооноос татгалзаж буйгаа илэрхийлж байгаа аж.
Г.Үжин