Шинэ Зеландын байгаль орчны төлөөх жагсагчид парламентын ордныг “эзлэн авсан” талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, жагсагчид төрийн ордны хамгаалалтыг эвдэж дээвэр дээр нь авираад, эсэргүүцлийн баннераа өлгөжээ.
Тэд засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглаж арга хэмжээ авч чадаагүйд буруутгаж байгаа юм.
Уяа, бэхэлгээгээр өөрсдийгөө хамгаалж дээвэрт гарсан жагсагчдын баннерт Ерөнхий сайд Жон Филлипийн зургийг хэвлээд, “Бохирдлыг бууруул, ажлын байрыг нэмэгдүүл” гэсэн шаардлагыг бичсэн байжээ.
Ногоон жагсагчдын тэргүүн Жохно Смит “АП” агентлагийнханд ярьснаар тэд өөрсдийгөө туршлагатай уулчид хэмээн тодорхойлсон байна.
Шинэ Зеландын Парламентын үйлчилгээний ерөнхий менежер Дэвид Стевенсон ордны хамгаалалт сэтлэгдсэний дараа аюулгүй байдлын үйл ажиллагааг сайжруулахыг даалгасан гэлээ.
Г.Үжин