Хэд хоногийн өмнө Өмнөд Америкийн Колумби улсын ойд онгоц осолдсон талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл осол болсноос хойш 5 өдрийн дараа онгоцны ослоос амьд гарсан хоёр хүнийг олжээ.
Колумбийн агаарын хүчний мэдээлснээр ослоос залуухан ээж, охины хамт амьд гарсан бөгөөд мэргэжилтнүүд ийм төрлийн гамшигт ослоос амьд үлдэх нь ид шид тохиолсон мэт ховор үзэгдэл хэмээн мэдээлж байна.
Аврагчид 18 настай ээж Мариа Нелли Муриллог нэг настай хүүгийнх нь хамт ослын ойролцоох газраас олжээ. Эх нь хөнгөн гэмтэл авч биеийн зарим хэсэг нь түлэгдсэн бол бяцхан хүүгийн бие сайн байгаа гэнэ. Хоёр зорчигчийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт хоёр хөдөлгүүрт онгоц нийслэл Чоко хотын Куйбдогоос Номхон далайн эрэг дээрх Нукуй хот руу нисч явах үедээ осолдсон юм. 14 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ойг 3 өдрийн турш самнаснаар даваа гарагт онгоцыг хайж олсон бөгөөд зорчигчдыг хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.
Г.Үжин