2050 он гэхэд дэлхийн хүчирхэг эдийн засгийн жагсаалтад Хятад улс АНУ-аас давж ДНБ-ээр нэгдүгээр байр эзлэх болно гэж “Economist Intelligence Unit” төв үзэж байна.
Судалгаагаар одоо 10.3 их наяд ам.доллар байгаа Хятадын эдийн засаг тэр үед 10 дахин нэмэгдэж 105.9 их наяд ам.доллар болсон байх аж. Тэгвэл Америкийн эдийн засаг энэ хугадаанд ердөө дөрөв дахин нэмэгдэж 70.9 их наяд ам.доллар болох төлөвтэй байна.
Тэр үед дэлхийн хүчирхэг 10 эдийн засгаас Орос, Италийн үзүүлэлтийг Мексик, Индонезийн эдийн засаг шахах болно гэж үзэж байна. Мексикийн ДНБ 1.29 их наяд ам.доллар байснаа 35 жилийн дараа 9.83 их наяд болж дэлхийд наймд орох аж. Мексикийн өмнө Хятад, АНУ, Энэтхэг, Индонез, Япон, Герман, Бразил жагсаж, ес, аравдугаар байрыг Их Британи, Франц эзлэх магаддалтай юм байна.
Сэтгэгдэл (1)