Өчигдөр “Wikileaks” сайт АНУ-ын Засгийн газар Францын Ерөнхийлөгч нарыг 2006-2012 онд тагнаж байсныг гэрчилсэн ноцтой баримтуудыг дэлгэж шуугиан тарьсан билээ. Энэхүү хэрэг явдлын улмаас өчигдөр Францын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсан.
АНУ энэ талаар тэр дор нь тайлбар хийгээгүй ч өчигдөр Ерөнхийлөгч Барак Обама Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярьсан байна.
Ерөнхийлөгч Барак Обама Франсуа Олландад “АНУ 2013 оны сүүлээр Францанд өгсөн Францыг тагнахгүй гэх амлалтандаа үнэнч байна” хэмээн батлан хэллээ гэж “BBC” агентлаг мэдээлжээ.
Хоёр орны удирдагч утсаар ярьсны дараа Цагаан ордон дээрх мэдээллийг хийсэн байна.
Харин Барак Обама “Wikileaks”-ийн бичсэнчлэн 2006-2012 онд тагнасан тухай огт дурдаагүй байна. Барак Обама утсаар ярихдаа тагнасан мэдээллийг няцаагаагүй учраас АНУ Францын Ерөнхийлөгч нарыг тагнасан гэдэг нь батлагдлаа хэмээн олон улсын ажиглагчид бичжээ.
Францын тагнуулын албаныхан яаралтай АНУ-д очиж, Вашингтонд яриа хэлэлцээр хийхээр төлөвлөөд байна.
“Wikileaks” сайт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Францын Ерөнхийлөгч Жак Ширак, Николас Саркози болон Франсуа Олланд нарыг тагнаж байсныг засгийн газрын нууц баримтуудаар юм. Түүнчлэн АНУ дахь Францын Элчин сайд болон бусад сайдуудыг тагнаж байсан тухай мэдээлсэн.
Г.Үжин