Их Британийн хатан хаан Герман болон Их Британийн удирдагчдад хандан хэлсэн үгэндээ Европт нэгдмэл байдал хэрэгтэй хэмээн онцолсон тухай "BBC" агентлаг мэдээллээ.
Берлинд хүндэтгэлийн зоогонд оролцсон хатан хаан Элизабет Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны Германд улсад хийж буй дөрвөн өдрийн айлчлалд багтаж байгаа билээ.
Улс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай байдаг хатан хаан “Бид манай тивийн хамгийн муухай бас сайхан үеийг үзсэн хүмүүс. Бид сайн зүйлд хэрхэн амархан өөрчлөгдөж болдогийг мэднэ. Гэвч бид ингэхийн тулд шаргуу ажиллаж, дайны дараах дэлхий ертөнцийг улам хөгжүүлэх ёстойг мэднэ. Европийн хуваагдал аюултай тул бид үүний эсрэг тэмцэх, ялангуяа манай тивийн зүүн хэсгийг хамгаалах ёстойг мэднэ. Бидэнд асар их хичээл зүтгэл үлдэж байна” хэмээн хэлжээ.
Хүндэтгэлийн зоогийн арга хэмжээг Германы Ерөнхийлөгч зохион байгуулсан байна.
Ерөнхий сайд Дэвид Камерон Их Британийн Европын холбооны гишүүнчлэлийг 2017 оны ЕХ-оос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгаас өмнө шинэчлэх хүсэлтэй байгаа юм.
Г.Үжин