АНУ-ын Бостон хотод бөмбөг дэлбэлсэн Жохар Царнаев шүүх хуралд оролцох үеэр хохирогчид болон ар гэрийнхнээс нь уучлал гуйжээ. Тэрээр өчигдөр эцсийн байдлаар нэгдсэн шүүхийн сонсголд оролцож, цаазаар авахуулах ялаа албан ёсоор сонссон байна.
Жохар Царнаев “Би авсан амь бүрээсээ мөн та бүхнийг зовоож байгаад уучлал хүсье” хэмээн хэлсэн байна.
Жохар Царнаев 2013 онд Бостон хотод марафон гүйлтийн тэмцээний үеэр бөмбөг дэлбэлснээр 4 хүн амиа алдаж, 264 хүн гэмтэж бэртсэн юм. Жохар Царнаев ахынхаа хамт барианы шугамын ойролцоо бөмбөг тэсэлсэн билээ. Түүний ах Тамерлан Царнаев баривчлах ажиллагааны үеэр цагдаа нартай мөргөлдөж амиа алдсан.
Царнаев өнгөрсөн сард цаазаар авах ял оноох нь тодорхой болсон ч өчигдөр албан ёсоор сонсгосон байна.
Г.Үжин