Нигерийн зүүн хойд хэсэгт өсвөр насны террорист охин халдлага үйлдсэнээр багадаа 10 хүн амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Йобе мужийн Гужба хотод бөмбөг дэлбэлсэн охин 12 орчим насны хүүхэд байжээ.
Дэлбэрэлтэнд амиа алдагсдаас гадна 20 хүн гэмтэж бэртсэн байна.
Энэ оны эхээр Нигерийн арми алан хядагч “Боко Харам” бүлэглэлийн хяналтад орсон Гужба хотыг эргүүлэн авсан юм. Тиймээс исламын хэт даврагчдын бүлэглэлд халдлагыг үйлдсэн эсэхээ мэдээлээгүй ч гэсэн Боко Харамыг үйлдсэн хэмээн сэжиглэж байна.
Гэрчүүдийн ярьснаар охин хүнсний ногоо, үр тарианы зах дээр худалдагч, үйлчлүүлэгч нар бөөгнөрсөн газарт очиж бөмбөг дэлбэлжээ. Хэрэг явдал орон нутгийн цагаар мягмар гаргийн 11 цагт болсон гэлээ.
Үүний өмнө Майдугури хотын зүүн хойд хэсэгт хоёр эмэгтэй террорист бөмбөг дэлбэлснээр 20 гаруй хүн амиа алдсан билээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард 10 настай охин Майдугурид бөмбөг дэлбэлж 19 хүний аминд хүрсэн юм.
Г.Үжин