Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы Канцлер Ангела Меркель нар Берлинд уулзах тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тэд пүрэв гарагт болох болон Брюссельд болох Европын холбооны уулзалтуудын дараа уулзалдахаар тохиролцжээ.
Дэвид Камерон, Ангела Меркель нарын уулзалт Европын холбооны шинэчлэлийн асуудлыг хэрхэн шийдэх тухай яриа хөөрөө байх юм.
Дэвид Камерон 2017 онд бүх нийтийн санал асуулга явуулахаасаа өмнө Их Британийн Европын холбооны гишүүнчлэлийг шинэчлэхийг зорьж буйгаа аль хэдийн олон улсад зарласан.
Пүрэв гаргийн Европын зөвлөлийн хуралдаан нь Их Британийн зорилгыг Европын удирдагчид анх удаа авч үзэн хэлэлцэх гэж байгаагаараа онцлог юм.
Их Британийн Ерөнхий сайд гишүүнчлэлээ хэрхэн шинэчлэх тухай төлөвлөгөөгөө нарийн танилцуулаагүй байгаа юм. Дэвид Камерон өөрийн төлөвлөгөөг дэмжих шаардлагатайг ойлгуулахаар сүүлийн хэдэн долоо хоногийг Европын орнуудаар айлчлал хийж өнгөрүүлсэн юм. Тэрээр Греман, Франц, Итали, Польш, Бельги, Люксембург, Испани, Румын зэрэг орнуудын төрийн тэргүүнүүдтэй нүүр тулан ярилцсан билээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Европын Парламентын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдуудтай уулзсан байна.
Г.Үжин