Филиппин болон Японы зэвсэгт хүчнийхний хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт Филиппин улсын Пуэрто-Принцесса боомтын ойролцоо явагдаж байна.
Талууд хамтын ажиллагаагаа байгалийн гамшгийн эсрэг бэлэн байдлын зорилгоор явагдаж байгаа хэмээн тайлбарласан ч энэхүү цэргийн сургуулилалт БНХАУ-тай газар нутгийн маргаан үүсээд байгаа Өмнөд Хятадын Тэнгист явагдаж байгаа нь асуудал үүсгээд байгаа юм.
Өнөөдөр мөн тус улсын нийслэл Манила хотноо байрлах Японы Элчин Сайдын Яамны гадаа олон арван иргэн, эмэгтэйчүүдийн сайн дурынхны хамтаар энэхүү хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн жагссан байна.