Пакистаны өмнөд хэсгийн нутгаар хэт халуунаас үүдэж нас барсан хүний тоо 700-д хүрэв.
Тиймээстус улсын ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авахыг албаныханд үүрэг болгожээ.
Хэт халалт үргэлжилж байгаа нутгуудад сэрүүцэх асар бариулахаар армийн цэргүүдийг дайчлан ажиллаж эхэлсэн байна.
Тус нутагт цахилгаан тасарснаас үүдэн агааржуулагч, сэнс ажиллуулах боломжгүй байгаад иргэд нэлээд бухимдацгааж байгаа аж. Түүнчлэн иргэд исламын шашны Рамадан сарыг тэмдэглэх ёс заншлын дагуу өдрийн цагаар хоол сойхдоо ус ч уухгүй байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна гэдгийг эрх баригчид мэдээлжээ.
Карачи хотын улсын эмнэлэгт хэт халууны улмаас 612 хүн, хувийн эмнэлгүүдэд 80 хүн нас барсан гэж бүртгэгджээ. Нас барагсдын олонхи нь бага орлоготой өрхийн өндөр настнууд байгаа аж.
Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотод сүүлийн өдрүүдэд агаарын хэм 47 хүрсэн нь 1979 оноос хойш болж байгаа хамгийн өндөр температур юм байна.