Гватемалын иргэн 62 настай Освальд Очао улс орондоо нүүрлээд буй авлигыг өвөрмөц аргаар эсэргүүцжээ.
Тэрээр засгийн газрыг авлигыг цэцэглүүлж байна хэмээн буруутгасан бөгөөд 200 км газарт төрийнхөө далбааг мандуулан гүйж, авлигаас татгалзахыг уриалжээ.
Улсынхаа Ерөнхийлөгч Отто Молинаг огцрохыг шаардсан тэрээр 7 хоногийн хугацаанд 200 км замыг туулсан байна.
Барианд орсныхоо дараа тэрээр бүхий л гватемалчуудад улсын сан хөмрөгийг үрж байгаа хууль бус явдал, авлигад идэгдсэн улстөрчдийн эсрэг бүгдээрээ босохыг уриалсан байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)