Чилийн нийслэл Сантъяго хотноо агаарын бохирдлын эсрэг онц байдал зарласан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Ноцтой түвшинд хүрсэн нийслэлийн агаарын боридлын эсрэг ажиллагааг 24 цагийн хугацаатай зарласан ч цааш нь сунгаж магадгүй байгааг албаныхан мэдээлсэн байна.
Онц байдлын үеэр тээврийн хэрэгслүүдийг утаа ялгаруулалтаас нь хамаарч өглөөний 07.30 цагаас оройн 21.00 хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Мөн аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэг өдөр зогсоосон байна.
Чилид энэ зургадугаар сард 1968 оноос хойшхи хамгийн хуурай зун болж, бороо хур багатай байгаагаас нийслэл хотын агаарын чанар мууджээ.
Г.Үжин