АНУ-ын Төрийн Департментын компьютерүүдийн системд алдаа гарснаас болж хоёр долоо хоногийн турш аялагчдад виз олгоход асуудал үүссэн талаар “Telegraph” агентлаг мэдээллээ. Тодруулбал, систем доголдсоноор виз хүсэгчийн хурууны хээ, гэрэл зургийн шилжүүлэлт саатсан байна.
Доголдлыг засах ажиллагаанд 100 гаруй мэргэжилтэнг дайчилж байгаа ч систем ирэх долоо хоногоос нааш хэвийн байдалдаа орохгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Нөхцөл байдлаас шалтгаалан олон орны элчин сайдын яам, консулын газрууд визний хүсэлтээ дахин төлөвлөсөн байна.АНУ дунджаар өдөрт 50 мянган визний хүсэлт хүлээж авдаг аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)