Олон улсын хөлбөмбөгийн холбооны толгой байгууллагаа ФИФА-гийн улиран сонгогдсон ерөнхийлөгч Зепп Блаттер авлигын хэрэгт холбогдсоны улмаас ажлаа өгсөн. Тиймээс өнгөрсөн сард бослон сонгуулийг дахин явуулахаар тогтсон билээ.
Хугацаа нь нарийн товлогдоогүй ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуульд Аргентины шигшээ багийн домогт тоглогч өрсөлдөхөөр болсон байна. “Диего Марадона ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа бөгөөд түүнд ялах бүрэн боломж бий" хэмээн Уругвайн хэвлэл бичжээ.
Диего Марадино энэ талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч ФИФА-гийн бүтцийг шинэчлэх бодолтой байдгаа өмнө нь хэлж байсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)