Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович “ВВС” ярилцлага өгчээ. Тэрээр мөргөлөөн эхэлснээс хойш анх удаа барууны хэвлэлд өгсөн ярилцлагадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид руу гал нээх тушаал өгөөгүй хэмээн зарласан байна. Эх орноосоо хөөгдөхөд хүрсэн тэрээр цус урсгасан зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын тулд чадах бүхнээ хийсэн хэмээн ярьсан байна.
В.Янукович "Би анхнаасаа Украинд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүч хэрэглэхийн эсрэг байр суурьтай байсан. Украиныг дайн дажингүй байлгахын тулд чадах бүхнээ хийсэн" гэж хэлжээ.
Мөн тэрээр “Майдан хэнд ашигтай байсан нь одоо тодорхой болсон. Бүх ашиг тэнд байсан хүмүүст биш хариуцлага хүлээдэггүй улс төрчид, тэдний ивээн тэтгэгчдэд оногдсон” гэжээ.
Янукович Украины Ерөнхий прокурорын газар руу Майданы жагсагчид руу гал нээсэн хэргийг мөрдөн шалгах хүсэлт гаргаад хагас жил өнгөрсөн ч эрх баригчид түүнийг тоогоогүй бөгөөд эсрэгээрээ эд мөрийн баримтуудыг устгаж байгаа хэмээн мэдээлсэн байна.
Г.Үжин