АНУ-ын Батлан хамгаалах яамны Нарийн Бичгийн Дарга Эш Картер Европын улс орнуудаар айлчилж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ. Өчигдөр Эш Картер ХБНГУ-д айлчилж Германы Батлан хамгаалахын сайдтай уулзсан байна.
Уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ тэрээр АНУ нь НАТО-гийн түргэн хугацаанд хариу үйлдэл үзүүлэгч зэвсэгт хүчний баг бүрэлдэхүүнд цэрэг, зэвсэг болон техникийн, ялангуяа агаарын зэвсэгт хүчний техникийн тусламж үзүүлэх болно гэжээ. Тодруулбал, тагнуулын мэдээ, мэдээлэл, агаарын дэмжлэг, хяналт, тусгай ажиллагаанд хамтрах, логистикийн зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийг хамарсан цэрэг, зэвсэг мөн техникээр дэмжих аж.
Энэхүү тусламж нь Европыг ОХУ-ын улсын боломжит аюул болон “Исламын Улс” бүлэглэлээс хамгаалахад тусална хэмээн Эш Картер хэлжээ.
Мөн АНУ-ын зүгээс Украйн улсад цэргийн сургуулилалт болон зэвсэг, техникийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)