Цагаан ордны экс ахлах тогооч Уолтер Шейбийн цогцос Нью Мексикээс олдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Албаныхны мэдээлснээр талийгаач Нью-Мексикт ууланд авирч амрахаар очоод байсан байна.
Ерөнхийлөгч Билл Клинтон болон Жорж Буш нарт үйлчлэн Цагаан ордны ахлах тогоочоор ажиллаж байсан Шейб энэ сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөө авсан байна. Тэрээр чөлөө авахдаа Нью Мексикт ууланд ганцаараа авирч, амарна хэмээн ярьж байсан аж. Харин дараахан нь гэр бүлийнхэн нь Шейбийг сураггүй алга болсон хэмээн мэдэгджээ.
Пүрэв гарагт мөрдөгчид талийгаачийн гар утсаар нь дамжуулан Нью Мексикийн Таосийн ууланд байгааг тогтоон очжээ. Шейбийн цогцос авиралтын замаас 1.7 миллийн зайд олдсон байна. Мөн ойролцоох газарт түүний машин байсныг хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Холбогдох албаныхан түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тэрээр 1994-2005 онд хүртэл Цагаан ордны ахлах тогоочоор ажилласан бөгөөд Хилари Клинтон хувийн тогоочоороо ажиллуулж байжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)