Залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэгдсэн билээ.
Уг ярилцлага нийтлэгдсэний дараа олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа илэрхийлж хандив өргөн аян өрнүүлээд буй.
Б.Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт энэ сарын 21-нд “UB palace”-ийн концертын их танхимд 15:00 цагаас болох юм. Уг тоглолттой холбогдуулан “G.B.O” интертайнментаас хэвлэлийн хурал зарлалаа.
Хурал “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр 11 цагаас эхлэх аж. Уг хуралд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир, урлаг соёлынхныг төлөөлж соёлын тэргүүний ажилтан Т.Баттогтох, мөн залуучуудын анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг нар хүрэлцэн ирнэ.
Г.Үжин