Спортын судалгааны “Infostarada Sports” компани Бразил улсад зохиогдох "Рио де Жанейро 2016" олимпийн наадмын талаар дэвшүүлсэн таамагаа олон нийтэд танилцууллаа.
Тэдний тооцоогоор АНУ 46 алт, 20 мөнгө, 31 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүлнэ гэсэн судалгаа гарсан байна.
Хоёрдугаар байрт Хятад 27 алт, 29 мөнгө, 21 хүрэл медалийн эзэн болох бол ОХУ 25 алт, 20 мөнгө, 29 хүрэл медалиар гуравдугаар байрт орно гэсэн таамгыг дэвшүүлжээ.
Харин Монгол Улс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл нийт 9 медаль хүртсэн амжилтаар 39 дүгээр байрт орно гэж “Infostarada Sports” компанийн судлаачид үзсэн байна
Тус компани Олимпийн төрлүүдийн Дэлхийн аваргын тэмцээний амжилтаар голчлон дээрх судалгааг гаргасан аж.
Дашрамд сонирхуулахад Спортын салбарын үйл ажиллагаанд судалгаа, анализ хийдэг тус компани нь 2007 онд Итали улсад байгуулагдсан. Судалгаанаас гадна спортын арга хэмжээ зохион байгуулдаг “Infostarada Sports” дэлхийн даяар 250 төрлийн спортод анализ, судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэгч судалгааны компани аж.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (5)