"Милл" кино компани, "Нүдэн" филмын дэлгэцийн уран бүтээл "Made in Ulaanbaatar" УСК маргааш "Тэнгис" кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.
Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг Г.Эрхэмбаяр СТА, Д.Баттөмөр СТА, дүрүүдэд О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан дүрээрээ үзэгчдийн хүндэтгэлийг хэдийн хүлээж чадсан эрхэм уран бүтээлчид маань бүтээжээ.
'