Энэ сарын 18,19-нд дэлхийн энтэй балетчид дахин нэг тайзнаа цуглаж, “Welcome to Мongolia” олон улсын балетын фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ бүхнийг санаачлан зохион байгуулж байгаа, гол хүн бол Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, МУГЖ, Япон улсын Комаки балет болон АНУ-ын Бостон балет компаний гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуяг юм.
Энэхүү фестивальд АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань , Гүрж, Орос зэрэг орнуудын хамгийн шилдэг балетчид оролцох юм. Энэхүү бүрэлдэхүүн Монгол улсад тоглочихоод шууд Яппон улсад улсад тоглохо төлөвлөгөөтэй байгаа юм. Тоглолтын бас нэгэн сюрприз бол Тайваний алдарт бүжиг дэглээч Фан И зөвхөн Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэх аж.
4 жилийн өмнө “Night of Ballet” 2011 олон улсын балетын фестиваль Монголын балетын урлагийг олон улсад таниулах чухал үйл явдал болсон төдийгүй Монголын сонгодог урлаг сонирхогчдын хувьд томоохон сюрприз болж байсан юм.
Г.Үжин