Өнгөрсөн мянганы дэлхийн хамгийн алдартай, нөлөөтэй хүнээр Монголын Чингис хааныг тодруулсан. Байлдан дагуулал, нийгэм, улс төрийн бүр цаашлаад соёлын хүрээнд хийсэн түүний шинэчлэлүүдийн талаар одоо хүртэл онол болгон судалж, “Чингис-ийн гэсэн тодотголтой бүтээлүүд ар араасаа цуварсаар байна. Харин тэдний хэд нь үнэн бодитой, хэд нь гуйвуулж, дүйвүүлсэн мэдээлэл цацдаг нь тодорхойгүй. Хамгийн сүүлд гэхэд бидний мөнгөн дэвсгэрт дээр хэвлэсэн, төрийн ордондоо залсан Чингис хаан гэж нийтээр хүлээн зөвшөөрөөд удаж буй их хааны хөргийг түүнийх биш хэмээн зарим түүх судлаачид нотлох болжээ. Үүний зэрэгцээ “Монголын нууц товчоо”-нд гардаг ихэнхи түүхэн хүмүүсийн хөрөг хуурамч гэж үзэх нь ч байна. Эдүгээ эрдэмтэн судлаачдын лавтай мэдэж буйгаар Чингис хааны хэмээн нэрийддэг 20 гаруй зураг байдаг аж. Гэхдээ аль нь Чингис хааны үнэн дүр төрх вэ гэдгийг өнөөг хүртэл тогтоож, нотолж чадахгүй байгаа юм. 24tsag.mn Чингис хааны хөрөгтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Хэбэй мужийн Ань-Лу хэмээх газар оршин сууж байсан Чин Ху Вэн гэгч хүний хүүхдүүдээс энэ зургийг олж авсан гэдэг. Чин Ху Вэн гэгч нь 1920 онд Дундад иргэн улсын цэргийн эрхтэн Юань Ши Кайн цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үед умард хөрш Монгол орноор тойрон байцаах олон ажлыг гүйцэлдүүлж явах үед нь Монголын нэгэн ван ноён өгсөн гэж эх сурвалжид бичжээ. Тиймээс Хятад хүний зураг байх магадлалыг хэд дахин нэмж байгаа юм.
Төөрөгдлийн шалтгаан:
Монголын мөнгөн дэвсгэрт дээр байдаг энэ зургийг Чингис хааных биш гэж үздэг зарим эрдэмтдийн нотолгоог дурдъя.
Ийн ташаарах болсны анхны буруутан нь Бээжинд ажиллаж байсан шашны номлогч А.Хүбрэхт хэмээн таамаглаж байгаа юм. Учир нь Хүбрэхт 1928 онд хэвлүүлсэн “Бээжингийн орон зай, гайхамшигт зүйлс” номдоо Тэмүчен /Тэмүүжин/, Соубутай /Сүбээдэй баатар/, Батоу хаан /Бат хаан/, Мангоу хаан /Мөнх хаан/ зэрэг Монголын хаад, баатруудын хөргийг анх нийтэлсэн аж. Эдгээр зургийг хуурамч гэж үзэж байгаагийн үндэслэлийг Манж Чин улсын үеийн зураач Шангуан Жоугийн 1743 онд буюу дээрх номоос 300 жилийн өмнө бараар хэвлэгдсэн “Нэгэн настны баясах асар” хоёр дэвтэр номоос олжээ.
Чингис хаан хэмээн Хүбрэхтийн номонд оруулсан энэ зургийг “Юань тайзу Темү-чен” биш Шань мужийн захирагч Гоу Ци Шин хэмээн Шангуан Жоугийн номонд бичжээ. Эдгээр хөргүүдийн ялгаа нь Гоу Ци-шини хөргийг Чингис хааны хөрөг болгохдоо сахал нэмж, малгайг ангийн үсээр чимэглэн, өмсгөлд нь эмжээр зэргийг нэмжээ. Гоу Ци-Шин бол Монголын Юань гүрний эсрэг улаан алчууртны бослогыг зохион байгуулан удирдаж, монголчуудын эсрэг аймшигт хядлагыг үйлдсэн хүн ажээ.
Хүбрэхтийн номонд гарсан энэ зураг Чингис хааных биш байх магадлалыг ихэсгэх бас нэгэн нотолгоо байна. Уг номд Хубилай болон Тогоон төмөр хааны хөрөгт дүрсэлсэн хувцас чимэглэл 13-14 дүгээр зууны монголчуудынаас тэс өөр байдаг аж. Харин тухайн үеийн Манж чин улсын гурав, дөрөвдүгээр зэргийн бэйлбыээсүүдийн ямбын хувцас байжээ. Энэ зургууд Шангуан Жоугийн бүтээлд байхгүй. Хэрэв хөргийг Хубулай, Тогоонтөмөр хаадын зураг мөн гэж үзвэл Хятадад ийм хувцас үүсэхээс 500 жилийн өмнө манжуудын ямбын хувцсаар дур мэдэн гангарсан хэрэг болно гэж судлаачид үзжээ.
Ийнхүү бид бараг нэгэн зууны турш Чингис хааны хөрөг хэмээн төөрөлдөж, харин ч хэдэн зуун тэртээ монголчуудтай зэвсэг зөрүүлэн дайтаж байсан хүмүүсийн хөргийг хоймортоо залан, бишрэн хүндэтгэсээр ирсэн байх магадлалтай байна.
Өнөөдөр ч гэсэн Чингис хааны жинхэнэ дүр төрх мөн гэж тодорхойлсон зураг байхгүй байгаа тул өөр өөр төрхтэй хөрөг зураг, хөшөө дурсгал боссоор байгаа билээ.
Төрийн ордон дотор байдаг хөрөг зураг.
Засгийн газрын ордны гадна байх хөшөө.
Лондонд хотод сүндэрлэсэн хөшөө.
Цонжинболдог цогцолбор.
Монголын мөнгөн дэвсгэрт.
Европ төрхтэй Чингис
Эзэн Чингисийн хөрөг зургуудаас хамгийн их төсөөрсөн хэрнээ олон түүхийн эх сурвалж дээр байдаг нь түүний европ төрхтэй зураг юм. 19-р зууны Францын нэгэн эрдэмтэн “Их мэргэн Чингис хаан” хэмээх нэртэй энэ хөргийг зуржээ. Энэ нь одоо Өвөр Монголын Ордост байх Чингис хааны онгонд байдаг гэх бөгөөд монгол хүний зан заншил, угсаатны зүйг сайтар судлаагүй европ хүн зурсан тул рыцарь цэргийн дуулга өмссөн, европ хүн шиг бавгар сахалтай зэргээр дүрсэлсэн нь тун үнэмшил муутай болсон байна. Тэмүүжиний эцэг Есүхэй баатрыг “христийн шашин шүтдэг, ногоон нүдтэй хүн байсан” гэж зарим ном, зохиолд өгүүлсэнчлэн Чингис хааныг европжуу төрхтэй байсан гэж мэтгэх хүн өнөө ч байдаг аж. Энэ мэт Чингисийн гэх олон янзын зургууд дэлхийд олноороо тархжээ. Чингис гэгдэх хөргийн жинхэнэ эзэн хэн байв?
Монголыг гадаад ертөнцөд илэрхийлэх өнгө төрх нь болсон энэ зургийн үндсэн эх нь одоо Бээжин хотноо Дундад улсын түүхийн музейд хадгалагдаж байгаа. Өндөрөөрөө 58,3 см, өргөнөөрөө 40,8 см хэмжээтэй. Нарийн цагаан цаасан дээр гүехэн будгаар өнгө ялган зурсан цээж зураг болно. Зурагт үзүүлсэн дүр төрхийг үзэглэн буулгаваас толгойдоо цагаан арьсан гадаргатай хар арьсан дотортой өвлийн малгайг дарж, бедээ хул шар ноосон дээл өмсчээ. Уг зургийн эх хувийн зүүн дээд өнцөгт “Тай Цзу хаан” буюу “Чингис хаан алдарт Тэмүүжин” гэсэн бичиг байдаг аж. Гэтэл энэ хөргийн гарал улбааг нэхэн үзвэл хөрөгт дүрсэлсэн хүн бол Чингис хаан биш Монголын Юань гүрнийг мөхөөхөд үлэмж зүтгэл гаргасан Аньхуй мужийн Диньюан суурингийн уугуул, Мин гүрний Шань мужийн захирагч Го Цы Син гэсэн шинэ нотолгоог зарим монгол эрдэмтэд дэлгэн тавьж байна. Энэ хүү зурмал хөрөг хэрхэн олдсон сонирхолтой түүхийг сөхье.Хэбэй мужийн Ань-Лу хэмээх газар оршин сууж байсан Чин Ху Вэн гэгч хүний хүүхдүүдээс энэ зургийг олж авсан гэдэг. Чин Ху Вэн гэгч нь 1920 онд Дундад иргэн улсын цэргийн эрхтэн Юань Ши Кайн цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үед умард хөрш Монгол орноор тойрон байцаах олон ажлыг гүйцэлдүүлж явах үед нь Монголын нэгэн ван ноён өгсөн гэж эх сурвалжид бичжээ. Тиймээс Хятад хүний зураг байх магадлалыг хэд дахин нэмж байгаа юм.
Төөрөгдлийн шалтгаан:
Монголын мөнгөн дэвсгэрт дээр байдаг энэ зургийг Чингис хааных биш гэж үздэг зарим эрдэмтдийн нотолгоог дурдъя.
Ийн ташаарах болсны анхны буруутан нь Бээжинд ажиллаж байсан шашны номлогч А.Хүбрэхт хэмээн таамаглаж байгаа юм. Учир нь Хүбрэхт 1928 онд хэвлүүлсэн “Бээжингийн орон зай, гайхамшигт зүйлс” номдоо Тэмүчен /Тэмүүжин/, Соубутай /Сүбээдэй баатар/, Батоу хаан /Бат хаан/, Мангоу хаан /Мөнх хаан/ зэрэг Монголын хаад, баатруудын хөргийг анх нийтэлсэн аж. Эдгээр зургийг хуурамч гэж үзэж байгаагийн үндэслэлийг Манж Чин улсын үеийн зураач Шангуан Жоугийн 1743 онд буюу дээрх номоос 300 жилийн өмнө бараар хэвлэгдсэн “Нэгэн настны баясах асар” хоёр дэвтэр номоос олжээ.
Чингис хаан хэмээн Хүбрэхтийн номонд оруулсан энэ зургийг “Юань тайзу Темү-чен” биш Шань мужийн захирагч Гоу Ци Шин хэмээн Шангуан Жоугийн номонд бичжээ. Эдгээр хөргүүдийн ялгаа нь Гоу Ци-шини хөргийг Чингис хааны хөрөг болгохдоо сахал нэмж, малгайг ангийн үсээр чимэглэн, өмсгөлд нь эмжээр зэргийг нэмжээ. Гоу Ци-Шин бол Монголын Юань гүрний эсрэг улаан алчууртны бослогыг зохион байгуулан удирдаж, монголчуудын эсрэг аймшигт хядлагыг үйлдсэн хүн ажээ.
Хүбрэхтийн номонд гарсан энэ зураг Чингис хааных биш байх магадлалыг ихэсгэх бас нэгэн нотолгоо байна. Уг номд Хубилай болон Тогоон төмөр хааны хөрөгт дүрсэлсэн хувцас чимэглэл 13-14 дүгээр зууны монголчуудынаас тэс өөр байдаг аж. Харин тухайн үеийн Манж чин улсын гурав, дөрөвдүгээр зэргийн бэйлбыээсүүдийн ямбын хувцас байжээ. Энэ зургууд Шангуан Жоугийн бүтээлд байхгүй. Хэрэв хөргийг Хубулай, Тогоонтөмөр хаадын зураг мөн гэж үзвэл Хятадад ийм хувцас үүсэхээс 500 жилийн өмнө манжуудын ямбын хувцсаар дур мэдэн гангарсан хэрэг болно гэж судлаачид үзжээ.
Ийнхүү бид бараг нэгэн зууны турш Чингис хааны хөрөг хэмээн төөрөлдөж, харин ч хэдэн зуун тэртээ монголчуудтай зэвсэг зөрүүлэн дайтаж байсан хүмүүсийн хөргийг хоймортоо залан, бишрэн хүндэтгэсээр ирсэн байх магадлалтай байна.
Өнөөдөр ч гэсэн Чингис хааны жинхэнэ дүр төрх мөн гэж тодорхойлсон зураг байхгүй байгаа тул өөр өөр төрхтэй хөрөг зураг, хөшөө дурсгал боссоор байгаа билээ.
Төрийн ордон дотор байдаг хөрөг зураг.
Засгийн газрын ордны гадна байх хөшөө.
Лондонд хотод сүндэрлэсэн хөшөө.
Цонжинболдог цогцолбор.
Монголын мөнгөн дэвсгэрт.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)