Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлийн өвийг тоймлон үзвэл 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн бүтээлүүд Монгол, Түвд хэл дээр, мөн түүний зурсан олон арван зургууд байдгийн ихэнх нь Ноён хутагтын музейд буй.
"Данзанравжаа" музей бол урьдын Өвөр баясгалант Хамарын хийдийн Гэгээнтний нандин хэмээх "Үзмэрийн сүм" эдүгээ цагт сэргээн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж буй аж. Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн музей дахин сэргээгдэж 1991 оны 7 сарын 10-нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод албан ёсоор нээлтээ хийсэн юм. 2008 онд музейн шинэ барилга ашиглалтад орж Ноён хутагтынхаа өв соёлыг түмнээ хүргэсээр байна.
Говийн ноён хутагт Данзанравжаагийн виртуал музейг ЭНД дарж үзээрэй.