Та тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг гээгдүүлсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлж нөхөн авна
Нэг дугаар гээгдүүлсэн бол
-Аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашин
-Аж ахуйн нэгж, байгууллагын улсын дугаар гээгдүүлснийг нөхөн авах талаар хүссэн албан тоот
-Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
-Тэмдэгтийн хураамж 40.000 төгрөгийг тушаасан баримт
Хоёр дугаар гээгдүүдсэн бол
Иргэд хувь хүний нэр дээр бүртгэлтэй автомашин
-Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
-Улсын дугаар нөхөн авахыг хүссэн өргөдөл
-Улсын дугаар гээгдүүлсэн талаар Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн тухай тодорхойлолт
- Тэмдэгтийн хураамж 40.000 төгрөгийг тушаасан баримт
Дээрх бичиг баримтыг бүрлүүлээд Замын цагдаагийн газрын 304 тоот өрөөнд ирнэ үү.