24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын ардчилсан нийгмийн анхдагч улс төрчдийн нэг УИХ-ын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Ингээд олон зүйл нуршилгүй түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг мэдээж facelook танд олгож байна.

“Аварга”: Гончигдорж 1953 оны 12 дугаар сарын 29-нд Архангай аймгийн Цахир суманд Раднаасүмбэрэлийн гэрт төржээ. Он солигдохын өмнөхөн л төрж. Зургаан настайдаа буюу 1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэжээ. Тэрээр төрсөн ах Р.Санжсүрэнтэй дунд сургуульд сурдаг байсан юм. Энэ зураг бол 1970 он буюу тэрээр математикийн улсын олимпиадын аварга болох үе. Хэзээний улс төрч царай, хувцаслалттай байж. Энгэртээ зүүсэн тэмдэг нь хожмоо Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болох хувьтай байж.
“Дуучин”: Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэг, уран сайхны ажилд тэргүүн эгнээнд гялалздаг байв. Бас муугүй дуулчихдаг байсан. Энэ одоо яг ямар дуу дуулж байгааг нь үнэндээ сайн мэдэхгүй юм. Хип хоп дуулаагүй нь лавтай, “Хөөрхөн халиун” хавьцаа л...
“Жижиг биет, жоохон царайт”: Тариатын сургуулийнхан. Гончигоогийн ангийнхан. Ахыгаа дагаад зургаан настайдаа сургуульд орчихсон болохоор бусдаасаа жижиг биетэй, жоохон царайтай. Гончигоо тэр үедээ л үе тэнгийнхэн гэлтгүй дээд, доод ангийнхаа хүүхдүүдийн дунд шүтээн байлаа. Яагаад гэхээр тэр үеийн математикийн улсын аваргууд гэхээр л тэнгэрийн амьтан байв. Хөдөө сумын төвийн сургуулиас 16 настай хүүхэд ирж түрүүлээд, их сургуульд тусгай хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн явдал ховорхон шүү.
“Оюутан багш”: Гончигоог 10 төгсдөг жил Москвагийн их сургуулийн математикийн ангийн хуваарь ирээгүй юм. Ирсэн бол орох л байж. Харин түүнд математик зааж байсан Нямренчин багш нь Москва эсвэл МУИС-д ор гэж гэнэ. Гончигоод сонголт үлдээгүй учир МУИС-руу алхаад марш. Тусгай хөтөлбөрөөр 5 жил үзэх ёстой байсан хичээлээ гурван жилд “машиндчих” нь тэр. Ингээд оюутан байхдаа Политехникийн дээд сургууль, Нэгдүгээр сургууль гэх мэтчилэн газар цагийн багш хийж тухайн үедээ овоо хөөрхөн мөнгө олчихдог байв.
“Математик, математик, математик...”: Их сургууль төгсөөд нэг жил сургуульдаа багш хийв. Түүний дараа 1979-1981 онд Новосибирскийн их сургуульд аспирантур, цаашлаад докторантур, 1991 онд Унгарын Шинжлэх ухааны академид математикаар докторын зэрэг хамгаалсан. Ингээд Монголдоо алгебраар эрдмийн зэрэг хамгаалсан хоёр дах хүн боллоо. Гончигоогийн амьдрал тэр чигээрээ математик байж. 1988-1989 онд мөн л нөгөө математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.
“Д.Хишигт”: Гончигоогийн эхнэрийг Д.Хишигт гэдэг. Киевийн их сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гэргий нь аравдугаар ангийн сурагч байхдаа олимпиадын бэлтгэл хийхээр Гончигоогийн шавь болж байв. Энд дурлал эхлэх нь тэр. Сүүлд хойно хэлний бэлтгэлд байх үед нь “найрч” хуримласан. Д.Хишигт Киевийн их сургуулийг төгсөөд Эдийн засгийн хүрээлэнд ажиллаж байсан ухаантай эмэгтэй.
“Хишиг 4”: Анхныхаа хүүхдийг 1978 онд өлгийдөн авсан юм. Түүнийг Г.Уянгахишиг гэдэг. Одоо харин дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон. Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг нар юм. Өөрийнх нь нэр овог болоод дандаа хамт явж байх тул ээжийнх нь “хишиг”-ийг оруулж хүүхдүүдээ нэрлэсэн гэдэг.
“Аав, ээж”: Түүний аав Раднаасүмбэрэл 1903 онд төрсөн. Бага залуу наснаасаа гандан хийдэд шавилан суусан номтой, тайж гаралтай хувраг хүн байж л дээ. Харин түүний ээж аавтай нь 18-тайдаа ханилан суужээ. Тэр үед Раднаасүмбэрэл гуай 36, долоотой байсан юм билээ.
“Улс төр”: Р.Гончигдорж 1990 онд анх улс төрд орж, АИХ-ын сонгуульд сумынхаа даргатай өрсөлдөн ялсан юм. 1990 оны анхны ардчилсан сонгуульд МСДН-аас нэр дэвшин ялалт байгуулж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн түүхтэй. Угаасаа тэр үед математикийн олон удаагийн аварга, их сургуульдаа нэр хүндтэй хүн, олон шавийн багш, дээрээс нь математикийн хүрээлэнгийн захирал байсан болохоор ёстой л “од” байсан гэхүү дээ.
“Дэд ерөнхийлөгч”: Монгол улс ардчилсан улс болох ёстой гэсэн бүх ард түмний нэгдэж тэмүүлсэн зорилгыг бие¬лүүлэхийн төлөө тэмцэж ирсэн тэрбээр БНМАУ-ын Үндсэн хуульд 1990 онд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн институцийг бий болгоход Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын бага хурлын дарга гэсэн албан тушаалд сонгогдон хашиж байсан. Монгол улсын түүхэн дэх цорын ганц дэд Ерөнхийлөгч.
“Албан тушаал”: 1992-2000 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1992-2000 онд Монголын Социал демократ намын дарга, 1996-2000 онд Монгол улсын их хурлын дарга, 2003 оноос “Алтан гадас” ассоциацийн ерөнхийлөгч, 2004-2006 онд Ардчилсан намын дарга, 2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гэх мэтчилэн албан тушаалыг хашиж байлаа.
“Гончигоо охидоороо гоёдог”: Үзэсгэлэнт охидоороо өөрийгөө гоёдог хэмээн ярьж байсан тэрээр хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаардаг сайн эцэг.
“Цаана чинь морьд айсуй, үг олдож, үхэр холдох нь”.

Сэтгэгдэл (73)