Дөрөвхөн настай бяцхан охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийг зэрлэгээр тамлан зовоосон гэмт хэргүүд удаа дараа гарч, тухайн үед нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээрээ жигсэн зэвүүзэж хүүхдийн төлөө байгууллагууд юу хийж байна гэж хэсэг шуугиад л өнгөрдөг болсон.
Энэ байдалд иргэд ч дасал болох төлөвтэй. Улмаар сэтгүүлчид хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг гарах бүрт Хүүхдийн төлөө үндэсний газрын байр суурийг сонсдог.
Харин хатагтай И.Нарантуяагийн супер гэмээр хариулт нь "эрх зүйн орчин болохгүй байна, нэн яаралтай хуулиа өөрчлөх хэрэгтэй" гэх уламжлалт хариулт. Гэвч яг ямар хууль хэрэгтэй байгаа хийгээд одоо хэрэгжиж байгаа хуулийн юу нь болохгүй байгаа тал дээр асуултад хариулж чаддаггүй. Нэг л сайхан хууль л гарах хэрэгтэй гээд бодчихсон яваа нь иргэдийн шүүмжлэлийг авахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл, энэ хатагтай “Хийх хүнд боломж дүүрэн, хийхгүй хүнд шалтаг дүүрэн” гэгчээр хууль гарахгүй байна гэдэг шалтгаар өөрийгөө арагцайлсаар дараагийн сонгуультой золгосоор.
Харин энэ удаагийн 4 настай хүүхдийн амь нас хохирсон гэмт хэргийн тухайд бол арай өөр нөхцөл байдал үүсээд байгаа юм. Охины төлөө Монгол хүн бүр санаа зовж, хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдэж байна. Тиймээс ахиад л гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа байдлын талаар өнөөх И.Нарантуяа даргаас олон нийт болоод сэтгүүлчид ам асуув.
Гэтэл тэрбээр энэ удаад “хууль гарчуул” гэдэг улиг болсон хариултаа хэлсэнгүй. Монголын ард түмэн ч үүнийг сонсохыг хүссэнгүй. И.Нарантуяагийн хувьд сайн, муу ч сонгуульд оролцож өвдөг шороодож байсан хүний хувьд иргэдийн бодлын массыг гадарлах тул энэ удаа асуудлыг өөр нь тийш нь хандуулах тактик боловсруулж орхисон байв.
Өөрөөр хэлбэл, 4 настай бяцхан охин бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан гэмт хэргийн талаар олон нийтэд мэдэгдсэний дараа хатагтай И.Нарантуяа эгээтэй л цагдаа, прокурор аятай сэтгүүлчдэд мэдэгдэл хийж “Энэхүү гэмт хэргийн хохирогч бусдад хүчирхийлүүлж амь насаа алдсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд цагдаагийн ажилтан байсан. Хохирогч амь насаа алдахаас 2 хоногийн өмнө бид мэдсэн” гэж мэдээлэв. Угтаа уг мэдээлэлд хэд хэдэн хууль ноцтой зөрчсөн асуудал байна.
Үүнд,
Нэгдүгээрт, шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач охин бусдад хүчиндүүлсэн ул мөр илрээгүй,
Хоёрдугаарт, гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа охины аав нь цагдаагийн ажилтан бус шүүх шинжилгээний хүрээлэнгийн ажилтан
Гуравдугаарт, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн зарчим байна.
Гэтэл шууд гэмт хэрэгтэн мэтээр хүнийг зарласан энэ мэт өөрөөсөө асуудлыг зайлуулах гэсэн башир арга нь хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн асуудал болж хувирав. Энэхүү асуудалд хатагтайд хэн хариуцлага хүлээлгэх вэ?. Энэ мэт "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгчээр хүсээд байгаа супер хуулийг нь хүлээсээр хүүхдийн эрх хохирсоор байх уу?.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)