Засгийн газраас 100 тэрбумыг салгаж чадсан, дөрвөн ч компанийн зээлийн барьцаанд байгаа Олон овоотын шинэ хувьцаа эзэмшигчээр “Алтжин” ХХК-ийн захирал Г.Алтан тодорлоо. “Зоос”, “Анод”, “Голомт”, “Хадгаламж” банкуудад нийт 150 тэрбум гаруй төгрөгийн зээлтэй мөн татварын байгууллага болон бусад хувийн компаниудад 190 тэрбум гаруй төгрөгийн өртэй “Олон овоот”-ыг авч байгааг бодоход Г.Алтангийн байдал нэлээд сэргэсэн бололтой.
Засгийн газраас 100 тэрбумыг салгаж чадсан, дөрвөн ч компанийн зээлийн барьцаанд байгаа Олон овоотын шинэ хувьцаа эзэмшигчээр “Алтжин” ХХК-ийн захирал Г.Алтан тодорлоо. “Зоос”, “Анод”, “Голомт”, “Хадгаламж” банкуудад нийт 150 тэрбум гаруй төгрөгийн зээлтэй мөн татварын байгууллага болон бусад хувийн компаниудад 190 тэрбум гаруй төгрөгийн өртэй “Олон овоот”-ыг авч байгааг бодоход Г.Алтангийн байдал нэлээд сэргэсэн бололтой. Тэрбээр “Бөмбөгөр” худалдааны төв шатсанаас хойш Сингапурт амьдарч байсан билээ. Нийтдээ 340 тэрбумын өртэй, эрсдэл ихтэй “Олон овоот гоулд” ХХК-ийг “Жаст” групптэй хамтран эзэмших болсон нь түүнийг Сингапурт байхдаа багагүй мөнгө босгож чадсаныг харуулж байна. Олон овоотын лицензийн асуудал “Жаст”-ын Ш.Батхүү, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нарын хооронд ширүүхэн “яриа” үүсгэсэн. Цаашид намдах байтугай улам “гал өрдөх” магадлалтай байхад хувьцааг нь худалдаж авна гэдэг бас л их зориг шаардана. Тэгээд ч УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд Олон овоотын лицензийг олон улсын зах зээл дээр 65 тэрбумаар зарж, орлогыг нь 2012 оны төсөвт оруулна гэж улайран зүтгэж эхлээд байна.
“Олон овоот гоулд” ХХК-ийн захирал П.Энхбаярын хэлж байгаагаар энэ нь огт боломжгүй зүйл гэнэ. Харин 65 биш 350 тэрбумаар борлуулж чадвал МАН-ын гишүүдийн “шидэт хүсэл” биелж болох аж. Түүнээс биш лицензийг 65 тэрбумаар зараад ганцхан “Зоос” банкны зээлийг хаана гэвэл бусад банк, авлагатай байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрийн байдлаар энэ ордын тогтоогдсон нөөц нь найман тонн л байгаа. Энэ алтаа олборлохын тулд эхний ээлжинд хөрс хуулалтын ажил хийх хэрэгтэй байгаа ч үүнд нь 100 тэрбум гаруй төгрөг шаардлагатай болох гэнэ. Эндээс харахад “Олон овоот гоулд”-ыг 65 тэрбумаар аваад, 300 гаруй тэрбумын өр төлж, дээр нь 100 тэрбумаар байтугай мөнгөөр олборлолт хийх аавын хүү, ээжийн охин олдох эсэх нь тун эргэлзээтэй байна. Гэсэн ч олон жил бизнесийн салбарт ажилласан Г.Алтан сайн тооцоолсон болоод ийм алхам хийсэн биз ээ. Сонгууль хаяанд ирчихсэн байгаа болохоор Олон овоотын улсад учруулсан хохиролыг барагдуулна хэмээн ардын баатар болох гэсэн хүн олширно уу гэхээс цөөрөхгүй. “Жаст”-ын Ш.Батхүү нэг хэсэг хэвлэлийн “од” болж байсан шиг Г.Алтан хатагтайн нэр Олон овоотоос болж нэлээд сонсогдох нь дээ.

Б.Баяр