Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бол улс төрийн амьдрал, хэлсэн үг, хийсэн
үйлдэл нь олны өмнө байдаг ч хувийн амьдралаа бусдаас харамладаг улс
төрч. МУИС-ийн хууль зүйн багш, судлаачаас буслыг бодвол "шалдан" шахуу
УИХ-д нэр дэвшин сонгогдсон нэгэн. Х.Тэмүүжин олон зуун шавьтай, олон
мянган сонгогчтой. Архи уудаггүй, ан, хийдэггүй, морь уядаггүй, гольф тоглодоггүй гишүүн.
Энэ хэрээрээ үг, үйлдлийг нь бусад хүн байнга харж байдаг. 24tsag.mn-ий
Фээслүүк буланд хатуу хууль ярьдаг Х.Тэмүүжин сайдын сонирхолтой
"нялуун" гэмээр зургууд орлоо. Сонирхон сонжино уу.
Нутаг:
Цааш харан уулсыг зүглэн алхаж буй энэ хүн 41 жилийн өмнө энэ нутагт
төржээ. Төв аймаг. Зуун мод сум. Тэрбээр анх МУИС-ийн хууль зүйн ангид
элсэн ороод тэр л сургуульдаа арав гаруй жил багшилсан. Х.Тэмүүжин
олонхи УИХ-ын гишүүд шиг гадаадад сургууль төгсөөгүй. Гэхдээ Монголын
хуулийн цоорхой, тэр цоорхойг яаж нөхөхийг мэддэг хүн гэж ярьдаг.
Багш:
Түүнийг хуулийн салбарынхан "Алдартай багш" гэжээ. Харин тэрбээр хожим
өөрт нь хууль зүйн "цагаан толгой" заасан багш С.Нарангэрэлээ
"хуучирсан" гэж хэлээд шүүхэд дуудагдсан. Хожим түүний олон шавь нар ч
бас Х.Тэмүүжинг ингэж дүгнэхийг хэн байг гэхэв. Гэхдээ цаг нь болоогүй
...
"Нүд": Түүнийг анх УИХ-ын гишүүн болоход "Олон өнгө, төрлийн нүдээр өөрчлөлт хүсэж, иргэд харж байгаа шүү" гэх сануулга, захиастай ирсэн зураг.
Сонирхол:
Х.Тэмүүжин сайд авлигал, ашиг сонирхлын тухай их ярьдаг. Харин түүнийг
Хууль зүйн сайд болсон энэ өдрүүдэд дүү Х.Хулан нь Боловсрол, соёл
шинжлэх ухааны яамны газрын дарга болсон нь олон нийтэд хардлага
төрүүлсэн. Энэ хэл амнаас болж дүү нь түүнийг "тусалж чадахгүй бол гай
болохгүй яв" гэж загнасан гэнэ шүү.
Халаа: Тэр ч Ц.Нямдоржийг зад шүүмжилж байгаад халааг нь авлаа. Шинэ, хуучин сайдууд юу ярьж суугаа бол?
Амралт: Гонжоомноос салсан сайдтан.
Нялуун: Хатуу хууль ярьдаг Хууль зүйн сайдыг номхруулагч энэ байна. Бага хүү Бэлгүнүтэй.
5 нялуун:
Гэр бүлийнхэндээ төдийлөг хир халдааж, гэрэл тусгах дургүй
Х.Тэмүүжингийн аз жаргалтай гэр бүлийн зураг. Тэрбээр энэ зургаа "5
нялуун" гэж нэрлэжээ. Сайдын гэргий түүнтэй арван жилийн нэг ангийнх
гэнэ. Гэр бүлийн орлого байхгүй. Өрхийн тэргүүний сарын орлого 2 сая
төгрөг.
"Овоохой": Х.Тэмүүжин сайдын лизингээр авсан "овоохой". Номын хүний гэр гэсэндээ номоор дүүрэн айл. Хөгжил хотхон дахь гурван өрөө байр.
Холоос шидсэн чулуу: 2008 оны 7-р сарын нэгний дараа тэдний гэрийн цонх руу нүүлгэдэг байсан чулуунуудын нэгийг хадгалжээ. Энэ ч их холоос шидсэн чулуу...
Цуглуулга: Х.Тэмүүжинг гишүүн болсноос хойш нутгийнхан нь мөнгө аяга бэлэглэдэг болсон гэнэ.
Аавын бурхад: Том охин нь өнгөрсөн хавар дунд сургуулиа төгссөн, сэтгэл судлаач болох хүсэлтэй. Харин бага хүү нь гуравдугаар ангийн сурагч.
Аав, хүү хоёр: 2008 он. Шинэхэн УИХ-ын гишүүн аав, бага хүү Бэлгүнүтэй.
Аав, найз хоёр: 2012 он. Шинэхэн сайд аав, дунд хүү Бүгүнүтэй.
Аав, охин хоёр: Айлын охидууд аавыгаа дуурайдаг гэдэг дээ...
Ямаанд "дурласан нь": Хүний
эрх ярьдаг Х.Тэмүүжин сайд бас амьтанд хайртай гэнэ. Ямартаа л хүүхэд
шиг ямаа эрхлүүлхэв. Энэ хүн ч нэлээн "нялуун" бололтой.
Амьтны амь:
Архи уудаггүй, ан, хийдэггүй, морь уядаггүй, гольф тоглодоггүй гишүүн.
Тэрбээр "амьтны амь таслахгүй байна гэдэг манай гэр бүлийн хүмүүжил"
гэж ярьдаг.
Зугаалга: Ажлын
далимаар Лондонд авахуулсан зураг. Бусад УИХ-ын гишүүд шиг гадаадад
олон сургууль төгсөөгүй ч Х.Тэмүүжин Монголын толгой хуульчдын нэг
болсон хүн.
Англид амссан жимс: "Хар "Guinness". Жимсний өтгөрүүлсэн шүүс дотор нь хийгээд уухаар ормоор юм
билээ. Бас уушиг усжилтаас нь англичуудыг салгасан энэ тэр гээд PR
хийгээд байсан"
Адилхан ч байж болох...
Хүрхрээ: Бас нэгэн зугаалга. Усгүй нутгийн хүү уулын хүрхрээнд сэрүүцнэ.
"Сайд Н.Батбаяр: Чи тамхи татахгүй, архи уухгүй, ан агнахгүй. Чи чинь хүүхэн эргүүлдэггүй юм биш үү?
Сайд Х.Тэмүүжин: Үгүй ээ, би чинь эмэгтэй хүн харна шүү дээ.
Сайд: Н.Батбаяр: Тийм байлгүй дээ. Чамайг ямар уйтгартай амьдардаг хүн бэ гэж бодлоо". Хоёр шинэ сайдын дунд ийм нэг хөгжилтэй яриа болжээ.
Сайд Х.Тэмүүжин: Үгүй ээ, би чинь эмэгтэй хүн харна шүү дээ.
Сайд: Н.Батбаяр: Тийм байлгүй дээ. Чамайг ямар уйтгартай амьдардаг хүн бэ гэж бодлоо". Хоёр шинэ сайдын дунд ийм нэг хөгжилтэй яриа болжээ.
Ургац: Ховдод тарьсан мод нь одоо ой болсон шиг Монголын хуульд оруулсан өөрчлөлт нь удахгүй ургацаа өгнө.
Б.Баяр /24tsag.mn/
Сэтгэгдэл (150)