Австрали улсын эмч нар энэ сарын 17-25-ны өдрүүдэд Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн эмч нартай хамтран монгол хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийхээр болсон байна. Тодруулбал, түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, мөн манай эмч нарт сургалт явуулах аж. Эмч нар 17-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт ажиллах юм байна.